Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын онцгой комиссоос сар шинийн өдрүүдэд нийслэлд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж буй. Энэ үеэр автомашинд QR код олгохгүй. Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгж, байгууллагын ажилчид үнэмлэх, байгууллагынхаа тодорхойлолтоор хөдөлгөөнд оролцоно гэдгийг хэллээ. Үүнд нь давхар хяналт тавьж ажиллах юм. Мөн хугацаанд нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхгүй, зөвхөн зөвшөөрөгдсөн салбарын ажилчид тусгай цагийн хуваариар зорчих юм байна.