ШӨХТГ-ын удирдлагууд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзлаа.
Уулзалтаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд коронавирусийн нөхцөл байдалтай үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэг төрөл болох мах, махан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үндэслэл байхгүйг урьдчилан санууллаа. Хэрвээ сануулсаар байтал нэмсэн тохиолдолд зөрчлийн хуулийн дагуу 20 сая хүртэлх төгрөгөөр торгох зэрэг хариуцлага тооцохоо мэдэгдлээ.
Уулзалтад оролцсон Улаанбаатар хотын ерөнхий менежер, Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нөөцийн мах бэлтгэх ажлын хэсэг наймдугаар сарын нэгний өдрөөс эхлэн ажилдаа орсон талаар мэдээлэл өглөө. Энэ жил 20 мянган тонн мах нөөцлөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.