ШӨХТГ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүн УИХ-ын инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүдэд Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа.
Өрсөлдөөний тухай хууль анх 1993 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль нэртэйгээр УИХ-аар батлагдаж байжээ. Түүнээс хойш гурав дахь удаагаа шинэчилсэн найруулга хийгдэх гэж байна. Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор шинэчлэгдэх гэж байгаа Өрсөлдөөний тухай хуулийн төсөл нь 5 бүлэг, 31 зүйлтэй.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ц.Мөнхцэцэг нарын гишүүд оролцлоо.
Энэ долоо хоногийн баасан гарагт Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах санал сэдвээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн санал сонсч, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болоод байна.