Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагынхантай уулзсан билээ. Эхний ээлжид Улаанбаатар хотод орон сууцны "Залуус I, II, III" цогцолбор хороолол, цаашид орон нутагт үе шаттай барих зорилгоор ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг хөрөнгө оруулалт, хот байгуулалт, дэд бүтэц, газар, барилга угсралтыг шуурхай зохион байгуулах зөв, оновчтой механизмыг тодорхойлж, шийдвэрлүүлэх үүрэгтэй юм.