Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нарантуул худалдааны төвийн орчимд автомашины ачаалал нэмэгдсэнээр тийш чиглэсэн хөдөлгөөн удааширчээ. 13:00 цагийн байдлаар Нарантуул худалдааны төвийн урд талаас хойшоо орох автозамын хөдөлгөөн бүрэн зогссон. Иймд, иргэд жолооч та бүхэн тухайн хэсгээр зорчихоос татгалзаж, өөр зам сонгохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
УОК-оос Цагаан сарыг нийтээр тэмдэглэхийг хориглосон шийдвэр гарсан ч уламжлалаа даган идээ, будаагаа засан гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна.
Хэрэв та зайлшгүй шаардлагын улмаас олон нийтийн газраар зорчих гэж байгаа бол амны хаалтаа зөв зүүж, бээлий өмсөн зай барих хэрэгтэй эрүүл мэндийн байгууллагаас тогтмол анхааруулсаар байна.