Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байгаа ч УОК санал оруулаагүй учир хөл хорио тогтоох асуудлаар эцсийн шийдвэр гарахгүй юм байна. УОК өчигдөр хуралдаж, Сар шинийн баяраар хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцсэн ч нэгдсэн шийдэлд хүрээгүй. УОК-ын хуралдааны үеэр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-наас эхлэн 20 хүртэл тогтоох санал гарсан гэнэ. Тэгвэл УОК өнөөдөр дахин хуралдаж, хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэхээр болжээ. Хурлаар хөл хорио тогтоосон хугацаанд ямар арга хэмжээ авах тухай ЭМЯ-ны төлөвлөгөөг хэлэлцэх юм байна.
УОК-ын хурлыг 14.00 цагт товложээ. Улмаар УОК өнөөдөр хөл хорио тогтоох асуудлаар нэгдсэн шийдэлд хүрвэл, саналыг маргааш Засгийн газрын ээлжит бус хурлаар эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.