Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 5470 хүн нэвтэрсэн байна.
Тухайлбал 1494 тээврийн хэрэгслээр 3049 зорчигч хот руу нэвтэрч, 1231 тээврийн хэрэгслээр 2421 зорчигч хотоос гарсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 85 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ.
Тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар