
Мьянмарын цэргийн арми засгийн газрын байр, чухал объектуудыг өөрсдийн мэдэлд авахаас гадна хамгийн том хот болох Янгоны олон улсын нисэх онгоцны буудлыг хаагаад байгаа тухай Киодо агентлаг мэдээллээ.
Тус улсын ихэнх хувийн телевизийн сувгууд ажиллахгүй зөвхөн төрийн төв телевиз нь армийн тусгай сувгийн нэвтрүүлгийг давтан үзүүлж байгаа гэнэ. Гэсэн хэдий ч одоогоор Янгон хотод нөхцөл байдал тайван байна.
Цэргийнхэн төрийн эрхийг гартаа авч, олон улсын бүх нислэгийг ирэх зургадугаар сар хүртэл зогсоож байгаагаа нисэгчдэд албан ёсоор хүргэсэн байна.
“Myanmar Times” хэвлэлд мэдээлэлж байгаагаар Мьянмараас хөөрөх, буух олон улсын бүх нислэгийг 2021 оны тавдугаар сарын 31 хүртэл зогсоосон гэв.
Мөн цэргийнхэнд баривчлагдаад байсан амбан захирагч, эрх баригч намын парламентын гишүүдийг сулласан байна.
Киодо агентлагийн мэдээллээр, Ан Сан Сү Чи гэрийн хорионд ороод байна гэж мэдээлсэн бодовч энэ нь яг үнэн бодитой мэдээлэл биш гэдгийг NHK мэдээллээ.