Даваа гаригт Турк улсад Хятадын коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоо 2.13 сая давсныг тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Туркын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган олон нийтийг вакцинжуулах ажил эхэлсний дараа гуравдугаар сарын 1-ээс сургуулиудын танхимын сургалтыг шат дараатай нээнэ гэж мэдэгдсэн билээ.
Засгийн газраас хоёрдугаар сарын 15 гэхэд тосгоны сургуулиудыг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна” хэмээн даваа гарагт болсон Засгийн газрын хуралдааны дараа мэдээлдлээ.
Туркт даваа гарагт “COVID-19” халдварын 7719 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 2.48 саяд хүрээд байна. Эрүүл мэндийн яамны мэдээллээр, халдвар авсан хүмүүсийн 2.37 сая нь эдгэрсэн бол 26117 нь нас барсан байна.
Туркт сүүлийн 24 цагийн хугацаанд 141703 хүн коронавирусний шинжилгээ өгөөд байна.