Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ. Үйл ажиллагаагаа явуулж эхлэхтэй холбоотойгоор ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийсэн талаар эмнэлгийн удирдлагууд мэдээлжээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-нд тус эмнэлэгт “COVID-19”-ийн хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн. Уг эмнэлэгт голомтлон гарсан халдвараар эмнэлгийн эмч, ажилтан, өвчөн, сахиур, тэдний гэр бүл гээд 300 гаруй хүн халдвар авч томохон голомтоор нэрлэгдээд байсан юм. Үүнээс хойш нэг сарын турш голомтыг хумих зорилгоор түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм.