Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Оюу толгой компанид" сар хүрэхгүй хугацаанд хоёр ч хүн амь насаа алдсан талаар бид мэдээлсэн билээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 19-ний өдөр тус компанийн жолооч нас барсан. Түүнчлэн нэгдүгээр сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн харьяат 46 настай иргэн контейнерт дүүжлэгдсэн байдалтай нас барсан байна. Тэрээр “ Энэ бол миний шийдвэр. Ар гэр, ах дүүсийг минь бүү буруутгаарай” гэсэн утга бүхий гэрээслэл үлдээсэн гэнэ.
Дээрх асуудлаар “Оюу толгой” ХХК-ийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Ц.Ганзоригоос тодруулахад “Амь насаа алдсан ажилчдын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Цагдаагийн байгууллагын хяналт, шалгалт үргэлжилж байгаа учраас ямар нэгэн тайлбар өгөхгүй” гэлээ.