Америкийн жүжигчин Эван Рейчел Вуд алдарт дуучин Мэрилин Мэнсонтой үерхэж байхдаа түүний хүчирхийлэл дарамтад байсан гэж мэдэгдсэн талаар ВВС агентлаг мэдээллээ. Мэнсон, Вуд нар 2007 оноос болзож 2010 онд сүй тавьсан боловч тэр жилийнхээ сүүлээр салцгаажээ.
Өмнө нь Вуд өөрийгөө хүчингийн хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс амьд үлдсэн гэж хэлж байсан ч тодорхой нэр хэлээгүй юм. Харин энэ мэдэгдлийн хариуд Мэрилин Мэнсон ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Түүний төлөөлөгчид өмнө нь "Эван Рейчел Вуд Мэнсонтой харилцах харилцааныхаа талаар олон жилийн маш эерэгээр ярьж ирсэн. Харамсалтай нь хүмүүс интернэтээс уншсан зүйлдээ итгэдэг, хүссэн зүйлээ ямар ч бодит нотолгоогүйгээр чөлөөтэй хэлдэг болсон цаг үед амьдарч байна. Хэвлэл мэдээлэл төдийгүй хувь хүмүүсийн хувьд ч бид мэдээллийг хуваалцахдаа гагцхүү бодит баримтыг түшиглэж элдэв цуу, таамаглалаас татгалзах ёстой" хэмээн мэдэгдэж байв. ард нуугдахгүй байх явдал юм."
Вудын мэдэгдлээс үүдэн Loma Vista Recordings цаашид Мэрилин Мэнсонтой хамтран ажиллахаас татгалзаж байгаагаа зарлалаа.