Ням гаригт ОХУ даяар нийтдээ 4700 орчим хүнийг баривчилсан тухай OVD-Info вебсайтад мэдээллээ.
Ням гарагт сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг суллахыг шаардсан иргэдийн хоёр дахь хүчтэй эсэргүүцлийн жагсаал ОХУ-ын олон хотод болж өнгөрлөө. Өмнөх долоо хоногийн Бямба энэхүү жагсаалын эхний жагсаал болж байсан юм.
Хоёр дахь жагсаалыг хор хөнөөл багатай байлгахын тулд эрх баригчид хотуудын төв гудамж, талбай, метроны буудлуудыг урьдчилан хаасан байна.
Эсэргүүцлийн хоёр дахь жагсаал нь эхний жагсаалтай харьцуулахад цөөн хүнийг хамарсан хохирол багатай жагсаа болж өнгөрлөө. Эхний жагсаалын дараа 4000 орчим эсэргүүцэгчийг баривчилж, хорьсон юм.
Бороохой, нулимс асгаруулагч хийгээр зэвсэглэсэн цагдаа нар тэднийг хөөн тарааж, бөөнөөр баривчлах арга хэмжээ авч байсан байна. Жагсаалын үеэр нэг тэмцэгч өөрийгөө шатааж,эмнэлэгт хүргэгдсэн ба ихэнх жагсагчид хотын захаар бослого гаргасан байна.