Мьянмарын эрх баригч “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын дарга, төрийн зөвлөх, Гадаад хэргийн сайд Аун Сан Су Чи төрийн эргэлтийг эсэргүүцэхийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан ард түмэндээ уриаллаа. Тэрээр “Цэргийн дэглэм улс орныг дарангуйллын дэглэм рүү буцааж орууллаа. Би ард иргэдийг үүнийг хүлээж авахгүй байхыг эсэргүүцэхийг уриалж байна” хэмээлээ.
Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин болон эрх баригч Аун Сан Су Чиг баривчилсан тухай “Reuters”, “France-Presse” агентлагууд өмнө нь эрх баригч намын хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдээлж байсан.
Үүний дараа цэргийнхэн бүх эрх мэдлийг армийн командлагч Мьин Свег-д шилжүүлж нэг жилийн хугацаатай онц байдал зарлаж байгаагаа мэдэгдлээ. Үүнээс гадна армийн мэдэлд байдаг телевизийн "Мьявадди" сувгаар эрх мэдэл Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Ааун Хлаинд шилжсэнийг мэдэгдсэн юм. “Reuters” агентлагийн мэдээлснээр, цэргийнхэн онц байдал зарлах шийдвэрээ саяхан явуулсан парламентын сонгуулийн дүнг луйвардсантай холбоотой гэж тайлбарласан байна ба сонгууль явуулах болсноо мэдэгдсэн юм.