АНУ-ын Конгрессын гишүүн Стивен Линч “Pfizer/BioNTech” вакцины хоёр тунг хийлгэсний дараа халдвар авсан тухай “The Washington Post” сонинд мэдээллээ.Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд болсон Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолоос өмнө хоёр дахь тунг хийлгэхэд ёслолын өмнөх өдөр хийлгэсэн шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар, түүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ба долоо хоног өөрийгөө тусгаарлах болсон байна. Франц улсад “Pfizer/BioNTech” вакциныг хиийлгэсэн 135 хүнд сөрөг нөлөө ажиглагдаж, өндөр настай есөн хүн өөд болсон байна.
Нэгдүгээр сард “Pfizer” компани үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Норвеги болон Европт нийлүүлэх вакцины хэмжээг түр хугацаанд бууруулах шийдвэр гаргаад байна. Үүнээс өмнө Норвегид вакцин хийлгэсэн 23 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн бол Израилд вакцин хийлгэсэн 13 хүний нүүр саажих шинж тэмдэг илэрч байна.