Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Toyoko Inn" зочид буудалд тусгаарлагдаж байсан 31 хүний давтан шинжилгээгээр халдвар илэрч, ХӨСҮТ рүү зөөвөрлөж байгаа аж.
Тус зочид буудалд 250 орчим иргэн тусгаарлагдаж байгаа гэнэ. Уг тусгаарлах байранд GB плаза оффит батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлууд тусгаарлагдаж байсан юм.
Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлаар нийтдээ 35 хүнээс коронавирус илэрсэн нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Тэгвэл өглөөний мэдээллээс хойш нэмж 31 иргэнээс ийнхүү халдвар илэрчээ.
ЭМЯ-наас холбогдох ажилтнаас энэ талаар тодруулахад маргааш болох хэвлэлийн хурлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө, одоо мэдээлэл өгөх боломжгүй гэв.