АНУ-ын ЭСЯ-наас хоёрдугаар сард зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдээ танилцууллаа.
Их, дээд сургуулийн 1 болон 2 дугаар курсийн оюутнууд хамрагдах боломжтой "Global ugrad" хөтөлбөр зарлагдаж өргөдөл хүлээн авч байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд оюутнууд өөрсдийн сурч буй чиглэлээр АНУ-ын их, дээд сургуулиудад зэргийн бус солилцоонд хамрагдах боломж олгодог юм. Өргөдлийг 2021 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэл хүлээн авч байна.
Мөн АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй "Fulbrigt" оюутны хөтөлбөр зарлагдлаа. Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын төрийн департаментын боловсрол солилцооны хамгийн том хөтөлбөр юм. Одоогоор дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж байна. Өргөдлийг 2021 оны гуравдугаар сарын 22-ныг хүртэл хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг mn.usembassy.gov хуудсаас авах боломжтой.
Эх сурвалж: АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ