Өнөөдөр 11:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөлийн хурал товлогдсон билээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Ц.Нямдорж дэмжигдсэн юм. Түүний товч намтраас хүргэж байна.
Цэндийн Нямдорж нь Увс аймгийн Малчин суманд 1956 оны 8 сарын 10 нд малчин ард Цэндийн гэр бүлд мэндэлжээ. 1981 онд Ленинград /хуучнаар/ хотын улсын их сургуулийн хуулийн анги төгссөн. 1981 онд Улсын ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн ажиллагаанд хяналт тавьдаг прокурорын албан тушаалд томилогдон цэргийн коллегийн хуралд сууж эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд (БНМАУ-ын үед) болон засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар мөн 10 гаруй жил ажиллаж, УИХ-ын даргын албан тушаал хашиж, Улсын их хурлын гишүүнээр 28 жил (7 удаа сонгогдсон) сонгогдон ажилласан. Хууль дотоод хэргийн сайдаар ажиллах хугацаандаа яам, агентлагийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой үр дүнд хүргэснээс гадна Хууль зүйн үндэсний хүрээлэнг анх санаачлан, үйл ажиллагаа, матерриаллаг баазыг бэхжүүлсэн. 2009 онд "Гавьяат хуульч" цол хүртжээ.
Төгссөн сургууль, мэргэжил
- 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал
- 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
- 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч
- 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
- 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
- 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол улсын их хурлын дэд дарга
- 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
Шагнал
- 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
- 2009 онд Монгол Улсын Гавьяат Хуульч
-
Нийт орлого: 22.7 сая төгрөг
Гэр бүлийн нийт орлого: 6.4 сая төгрөг
Орон сууц: 150 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууцтай
Машин: Toyota Venza 29 сая төгрөгийн үнэтэй маркын машинтай.
Үнэт эдлэл: 7 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй харин дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансандаа 5.6 сая төгрөг.
Хувьцаа: Тавантолгой ХК-д 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг.