Өнөөдөр 11:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөлийн хурал товлогдсон билээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Монгол улсын Шадар Сайдын албан тушаалд С.Амарсайхан дэмжигдсэн юм. Түүний товч намтраас хүргэж байна. Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
1981-1991 онд Налайх дүүрэгт Эрдмийн-Оргил цогцолбор сургууль дүүргэж, АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институтийг 1996 онд, Соут Вест их сургуулийг 2000 онд тус тус төгссөн. Хууль, эрх зүйн Магистр зэрэгтэй. Гадаад хэлний мэдлэг: Англи, Хятад, Орос Ажлын туршлага:
• 1992-1994 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвийн ажилтан
• 2000-2004 онд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Консулын ажилтан, Атташе
• 2004-2007 онд Американ трейд & девелопмент компанид гадаад худалдааны менежер
• 2007-2016 онд Оюуны-Ундраа группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга
• 2012-2016 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
• 2016–2020 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
• 2016-2017 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга
• 2017-2019 оноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга
• 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга
• 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дэд дарга Нийгэм, эдийн засгийн бусад салбарын туршлага:
• Монголын эдийн засгийн форум, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Үндэсний стратегийн хүрээлэнг санаачлан үүсгэн байгуулагч гишүүн, ТУЗ-ын гишүүн.
• 2007-2011 онд Монголын гүйцэтгэх захирлуудын (CEO) Клубийн Дэд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч
• 2016 оноос “Азийн Хүлэг” бодлогын судалгааны хүрээлэнгийн Дэд Ерөнхийлөгч зэрэг эдийн засаг, бизнесийн салбарын сонгуульт ажлыг хашиж ирсэн.
• Монголын Таеквондогийн мастеруудын холбооны Ерөнхийлөгч /Хар бүс, 4 дантай/ С.Амарсайхан нь төр, дипломат алба, хувийн хэвшлийн салбарт ажиллахын зэрэгцээ Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны гишүүн зэрэг сонгуульт ажлыг эрхэлдэг юм.
Өөрийн орлого: 83 сая төгрөг
Гэр бүлийн гишүүдийн орлого: 173 сая төгрөг
Орон сууц: 10 тэр бум 767 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц
3 машин: 202 сая төгрөгийн үнэтэй Lexus RX 350-18 Mazda CX-9-1
Мал: 0
Үнэт эдлэл: 225 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй
Хадгаламж: Дотоодын банк санхүүгийн байгууллагад байрлах дансанд 77 сая төгрөгийн хадгаламж
Авлага: 4.4 тэр бум төгрөг
Зээл: 100 сая төгрөг
Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хувь: Оюуны Ундраа Групп ХХК 24 хувь, "МСГ" ББСБ 100 хувь, Эво вэлнэс ХХК 100 хувийг эзэмшдэг байна.