2021 оны 1-р сарын 29-нд МАН-ын удирдах зөвлөлөөс дэмжсэн Монгол улсын засгийн газрын бүтцээ УИХ-аар орж хэлэлцүүллээ.
Гадаад харилцааны сайдаар ажиллах болж байгаа Б.Батцэцэгийн Гадаад харилцааны дэд сайд байхдаа АТГ-т мэдүүлж байсан 2019 оны хөрөнгө орлогын мэдээллийг хүргэе.
Түүний жилийн орлого 202 сая төгрөг
Гэр бүлийн орлого 146 сая төгрөг
Хоёр орон сууцтай
Хурдан удмын таван адуутай
ГАЗАР
Эзэмших-2га-1
Эзэмших-29933м2-1
Өмчлөх-699м2-1
Мөнхийн үсэг ХХК, Монголын үнэт цаас хэвлэл ХХК, Азхур ХХК, Экопак монгол ХХК, ВиЭсЭм ХХК, Баялгийн хувь ХК, Женко тур ХК, Монгол 999 Үндэсний нэгдэл ХК, Эрдэнэс Монгол ХК, ВиЭсЭм ХХК, Эко цаас ХХК, Батар Интернейшнл ХХК зэрэг компаниудад хөрөнгө оруулсан,хувь эзэмшдэг байна.
Дэлгэрэнгүйг
http://xacxom.iaac.mn/?last_name=&org_id=&org_names=&first_name=%D0%91%D0%90%D0%A2%D0%A6%D0%AD%D0%A6%D0%AD%D0%93&position_name=&year=
АТГ-ын энэхүү линкээр орж харна уу.
Боловсролын байдал:
- 1996 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль
- 2000 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
- 2005 онд Голландын Маастрихтийн Менежментийн Их Сургуулийг тус тус төгссөн.
Олон улсын харилцааны бакалавр, Бизнесийн удирдлагын магистрийн зэрэгтэй
Ажилласан байдал:
- 1996-2005 онд "Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал
- 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга
- 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга
- 2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
- 2011-2012 онд Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
- 2015-2016 онд Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх
- 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан.