Бид ТЭР буландаа реппер "Pacrap"-ийг урьж ярилцлаа. Тэр 2020 онд Give me Justice уран бүтээлээрээ нь нийгэм, төр засгаа хатуу шүүмжилж, үнэний дуу хоолой болж байсан бол саяхан энэхүү уран бүтээлийнхээ хоёр дахь цувралыг цацсан юм. Тэр уран бүтээлүүдээрээ цомог гаргаж, хандалттай, амжилттай яваа реппер ч нийгмээ шүүмжилж буй хуруу дарам цөөн артистуулын нэг билээ.
Give me Justice
https://www.youtube.com/watch?v=Qh7bX6V6J2Q
Give me Justice 2
https://www.youtube.com/watch?v=XNj0l7J7uhQ
Pacrap ярихдаа, "Би Монгол дахь Tupac-ийн хамаатан. Энэ нь бид хоёрт адил төстэй зүйл олон бийг илэрхийлсэн санаа. Америкийн төрийн ордонд Tupac-ийн талаар нэг бус удаа ярьж байсан. Учир нь тэр хар арьстнуудын эрх ашгийн төлөө үгээ хэлдэг байв. Би ч мөн адил хүмүүсийн бухимддаг, хэлэхийг хүсдэг зүйлийг дуугаараа илэрхийлэхийг хүсэж байгаа. Монголд хамгийн түрүүнд засаж, өөрчлөх ёстой зүйл бол авлигын асуудал. Хөгжлийн бүх зүйл авлигаас шалтгаалдаг. Бор зүрхээрээ яваа хүнд амьдрахад хүнд байгаа. Мөнгө хамгийн хүчтэй зэвсэг байгааг л болиулах хэрэгтэй. Тиймээс ч өөрийнхөө цомгийг үнэ төлбөргүй цахим орчинд байршуулсан. Учир нь мөнгөгүй хүн ч урлагийг хүртэх эрхтэй.
Техник, технологи хурдацтай, өндөр хөгжиж байгаа энэ үед Дэлхийд гарах гэх мэт том зорилго өвөртөлж болох ч миний зорилго өөр. Би үгээ хэлэхийг л хүсдэг. Үгээрээ дамжуулж, нийгмийг өөрчилхөд хувь нэмэр оруулахсан гэж хичээдэг.
Хүмүүс миний бодлоор аз жаргалаа хайрцаглачхаад байна. Гадаадад сурвал, гадаадад амьдарвал, их мөнгөтэй болбол аз жаргалтай амьдарна гэж хайрцаглаад байна. Гэтэл баян хирнээ аз жаргалгүй хүмүүс ч байх нь ч бий. Би яаж аз жаргалтай болж байна, аз жаргал гэж юуг хэлдгийг ойлгох хэрэгтэй. Олныг дагаж битгий туйлшраасай гэж хүмүүст хэлмээр байдаг" гэв.
Pacrap-ийн хүүхэд насны мөрөөдөл нь кинонд тоглох, жүжигчин болох байсан тул энэ хүслээ гүйцээж, 2021 онд кинонд тоглох зорилго тээжээ.