Өнөөдөр “Монголын их дээд сургуулиудын цахим хичээлийн төлбөрийг хөнгөлье” хөдөлгөөний чиглүүлэгч оюутнуудын төлөөл оюутан Н.Баяраа оюутнууд засгийн газарт өргөх бичиг барьж байгаа талаар мэдээлэл хийлээ. Түүнийг яриаг хүргэж байна:
"Хичээл сонголт хийлгэхгүй байгаа нь оюутнуудад дарамт болж байна. Сая засгийн газар огцрох гэх мэт асуудлуудаас болоод оюутнуудын хөдөлгөөн нэг хэсэг дарагдлаа. Салбарын сайдаа томилогдтол бид их хүлцэнгүй хүлээлээ. Үүгээр оюутнуудын тэмцэл зогсоно гэж бодож байвал үгүй Бид тэмцлээ зогсоохгүй, эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ шат дараалалтай уламжлаад явж байгаа. Их дээд сургуулиуд болон боловсролын яамд хүсэлт хүргүүлсэн байгаа. Биднийг "Шутис" болон "ҮБДС" гэх хоёр сургууль л хүлээж авч уулзсан.
Төрөөс орж ирдэг татаас их сургуулиуд дээр зогсчихсон юм байн.Төсөв 1.4 тэр бумаар тасарчихсан. Ийм учраас улсын их сургуулийн оюутнуудын төлбөрийг хөнгөлөх боломжгүй мөн төрөөс урсгал зардлуудыг тэглэсэн ч сургуулиудын тог цахилгааны мөнгийг тэглээгүй юм байна. Тэгэхээр хөнгөлөх боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Их дээд сургуулиудаас бидний шаардлагад хариу үйлдэл үзүүлээгүй учраас бид шат дараатай шаардлагыг хүргүүлэхээ зогсоохгүй гэсэн байр суурьтай байгаа.
Олон хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан ихэнх нь тоохгүй байна.
Засгийн газраас үзүүлж буй оюутны төлбөрийн зээл болон сургалтын төлбөрийн санхүүжилт болох буцалтгүй тусламж орж ирээгүй улмаас зарим их сургуулиуд дээр хичээл сонголт хийх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Төлбөрийн дарамт үүсгэхгүйгээр хичээл сонголтыг хийлгэх тухай чиглэлийг яамнаас өгсөн боловч төлбөрийн уян хатан нөхцөлийг бидэнд үзүүлэхгүй байна. Тийм учраас бид үүнийг Ерөнхий сайдад өөрсдийн биеэр уламжлах хүсэлтэй байна.
Бидний нэрийг барьж улс төржилт явагдаж байна. Яг дотор нь суралцаж байгаа оюутнууд бидэнтэй уулзаж санал бодлыг сонсооч ээ гэж хүсэж байна. Захирлуудын үг биднийг төлөөлж чадахгүй оюутнууд биднээс үнэн бодитой мэдээллийг авна уу гэж хүсэж байна. Бидэнд оюутнуудын хөдөлгөөнөөс болоод зарим нэг намаас бидэнтэй хамтарч ажиллах уу бид та нарын хүсэлтийг уламжилж өгье гэх мэт чат ирэх гэх мэт дарамт ирж байгаа. Энэ зүйлүүдийг эрх баригчдад уламжлах ёстой байна. Бид эхнээсээ үүнийг улс төржихгүй гэдгээ илэрхийлсэн, ямар нэгэн оюутны холбоо нам гэх мэт хүмүүстэй хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Бид зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө л энэхүү хөдөлгөөнөө эхлүүлсэн ашгийн төлөө биш.
Нөгөө яриад байсан 80 хувиас дээш байгаа сэтгэл ханамжийн судалгаа бидний судалгаа дээр бодит үр дүнтэй гарч ирж байгаа. Бидний энэ гаргасан судалгаатай танилцаарай.
Биднийг бүтэн жил хөдөлгөөнөө өрнүүлээд явж байхад "МОХ" хаана байсан юм бэ? "МОХ" ажлаа хийгээд биднийг төлөөлөөд дуугарч байсан бол бид өнөөдөр энд ингэж зогсохгүй. "МОХ" ямар байдалтай ажилладаг гэдгийг оюутнууд бүгд мэдэж байгаа. Үүн дээр би тайлбар өгөх шаардлагагүй гэж бодож байна.
Засгийн газраас биднийг шаардлагаа хүсэлтийн хайрцгаар өгөөрэй гэж хэлсэн. Гэхдээ бид хүсэлтийн хайрцгаар биш бие төлөөлөгчид нь өгнө гэсэн байр суурьтай байна. Бүх оюутнууд хичээлээ ямар нэгэн дарамт гүйгээр сонгоод, хичээл тасалдахгүй нөхцөл байдал бий болсон цагт бид энэ тэмцлээ зогсоох болно. Өмнөх цахимаар хичээл орохдоо төлбөрөө бүтнээр авсан үүнийгээ дараагийн семестрт шилжүүлж зөрүү нь гарга гэж хүсэж байгаа. Яагаад гэвэл танхимаар хичээл орох цахимаар хичээл орох асар их ялгаатай.
Оюутнуудад нээлттэй мэдээлэл хийж энэ асуудлууд шийдэгдсэний дараа бид тэмцлээ зогсооно гэж бодож байгаа" хэмээлээ.