Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Өнөөдөр Мэргэжлийн сүмо бөхийн 49 дэх ёкозүна Точиноүми өвчний улмаас нас барлаа.
82 настай Точиноүми Аомори 1964 онд ёкозүна цол хүртэж нийтдээ гурван удаа дээд зиндаанд түрүүлж байв. Тэрээр сүмо бөхийн гараагаа 1955 онд Касүгано дэвжээнд эхэлж, 1960 онд дээд зиндаанд дэвшин, 1962 онд анхныхаа түрүүг, озэки цолтой хамт авч байсан билээ.
Точиноүми Аомори 177 см өндөр, 110 кг жинтэй жижигхэн бөх байсан ч хурдтай, ялангуяа хөл мэхээрээ алдаршсан аварга байв. Тэрээр 1966 онд зодог тайлан, ояката болж, тэтгэвэрт гарах хүртлээ холбоонд ажиллаж байлаа.