Шуурхай:Өнөөдөр 11:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөлийн хурал товлогдсон билээ. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дараах сайд нарын нэрийг дэмжлээ. Удирдах зөвлөл дээр тогтсон нэрсийг УИХ-руу оруулан томилно.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Эрүүл мэндийн сайдад Хоёрдугаар эмнэлгийн захирал С.Энхболд, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Соёлын сайдад Ч.Номин, Шадар Сайдад С.Амарсайхан, Сангийн сайдад Монгол банкны Б.Жавхлан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Ц.Нямдорж, Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх, Хууль зүй дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар, Тээвэр хөгжлийн сайдаар Л.Халтар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа, Уул уурхайн сайдаар Г.Ёндон нарын нэр дэмжигдлээ.