Skip to content
Нийтэлсэн:
Админ 2021.01.29 10:41
Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 11.00 цагт болохоор товлогдлоо. Хурлаар шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарын нэрийг хэлэлцэнэ.УИХ-ын намрын ээлжит Чуулган хаахаас өмнө Засгийн газрын танхим бүрдэж, гишүүд нь тангараг өргөхөөр төлөвлөсөн байна. Энэ долоо хоногийн лхагва гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдсон бол өнөөдөр танхимын гишүүд нь томилогдох гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх эрх мэдэлтэй болсон билээ. Тэр утгаараа Ерөнхий сайд танхимын гишүүдээ намынхаа Удирдах зөвлөл, Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д оруулна.
Go to Top