Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр орой Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар ярилцлаж сайд нарын нэрийг урьдчилсан байдлаар гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Шадар Сайдад УИХ-ын гишүүн С.Амарсайханыг, ЗГХЭГ-ын даргад Уул Уурхайн дэд сайд О.Батнайрамдалыг, Сангийн сайдад УИХ-ын гишүүн, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нарыг, Батлан хамгаалахын сайдад Батлан Хамгаалахын Сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Сайханбаярыг, Гадаад Харилцааны сайдад УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Гадаад Харилцааны Дэд Сайд Б.Мөнхжин нарыг, Барилга, хот байгуулалтын сайдад Барилга Хот байгуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхбаатарыг, Зам, тээврийн хөгжлийн сайдад Зам Тээврийн Хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Халтар, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл нарыг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Ёндонг, Эрүүл мэндийн сайдад Эрүүл Мэндийн Сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Мөнхсайханыг, Боловсрол, Шинжлэх Ухааны сайдад Боловсрол, Шинжлэх Ухааны дэд сайд Г.Ганбаярыг, Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн сайдад Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат нарыг хэлэлцэж байгаа юм байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарыг, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг нарыг, Соёлын сайдад Боролдой студийн захирал С.Мягмар, Соёлын дэд сайд М.Батбаяр нарыг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Ариунзаяа нарыг нэр дэвшүүлэхээр хэлэлцжээ. Гэхдээ МАН-ын Удирдах Зөвлөл уг нэрсийг шүүн, эцэслэн шийдэх учиртай.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нартаа нэг шалгуур тавьж буй нь АНУ, барууны оронд ямар нэг байдлаар бакалавр, магистрын зэрэг хамгаалсан байх явдал гэсэн байна. Тодруулбал С.Амарсайхан, О.Батнайрамдал, Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Б.Жавхлан, Б.Саранчимэг нар АНУ-д, Б.Энхжин, Б.Мөнхбаатар нар Англид, Ч.Хүрэлбаатар Австрали, А.Ариунзаяа ХБНГУ-д тус тус боловсрол эзэмшсэн байна.