Дархан уул аймгийн онцгой комиссийн 27-ны өдрийн болон өнөөдөр өглөөний 10 цагийн хурлын үеэр Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалын хэлсэн мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн жолооч 2020 оны нэгдүгээр сарын 26-ны шөнө Дархан-Уул аймагт ирсэн. Улмаар аймгийн онцгой комиссоос томилогдсон Дархан сумын онцгой комиссын баг бүрэлдэхүүн хяналт шалгалтыг хийхэд тухайн жолоочид хийсэн PCR-ийн шинжилгээний 48 цагийн хугацаа дууссан байсан учир нэвтрүүлээгүй.
Тиймээс тухайн жолоочийг шалган нэвтрүүлэх постон дээр хонуулж маргааш өглөө нь Дархан сумын онцгой комиссийн бүрэлдэхүүн нөхцөл байдалтай танилцсан. Үүний үр дүнд зайлшгүй шинжилгээ өгүүлэх шаардлагатай гэж үзэн хамгаалалтын дор эрүүл мэндийн байгууллагат хүргэсэн. Анхны тохиолдлоор сэжигтэй нөхцөл үүссэн тул Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн яамтай холбогдож тухайн иргэнийг Улаанбаатар хот руу хүргүүлэх ажлыг хэрэгжүүлсэн. Мөн тухайн иргэний ойрын арав хоногийн хавьтлуудыг олж илрүүлэх ажлийг эхлүүллээ.
Тухайлбал, Улаанбаатар хотод гацсан нутгийн 900 орчим иргэдээ PCR шинжилгээний хариуд үндэслэн татан авсан. Ингэхдээ нийт иргэдийн 20 хувьд нь түргэвчилсэн шинжилгээ хийсэн. Есөн иргэнийн тав, 14 дэх хоногт нь давтан шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. 900 иргэний дотор Дотоодыг хамгаалах сургуулийн үүрэг гүйцэтгэж байсан оюутнууд, их дээд сургуулийн 120 орчим оюутан, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар Улаанбаатар хотод байсан иргэд бий. Өчигдөр шөнийн өгсөн үүрэг даалгавраар өнөө өглөөний 10 цагт нийт шинжилгээнд хамрагдах иргэдийн 60 орчим хувь нь хамрагдаж дууссан. Тэдний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Үлдсэн иргэд ийн шинжилгээний хариу маргааш өглөө гарна. Дархан-Уул аймгийн онцгой комиссийн хуралдаанаар хүнс тээврийн жолооч нартай холбоотой журам баталсан. Үүнд, Улаанбаатар хотоос ирэхдээ шинжилгээний хариутай байх, Дарханд нэвтрэхдээ төлбөртэй түргэвчилсэн шинжилгээ өгөх. Мөн долоо хоногийн гэр тусгаарлалтад орсноор дараагийн үйлдэл хийх боломж бүрдэнэ.
Өчигдрийн жолоочид илэрсэн тохиолдол энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар явах зөвшөөрлөө аваад зорчсон хүн байсан. Жолооч тэр өдрөө хүнс бараагаа базааж 21-ний өдрийн 13:00 цагт Улаанбаатар хотод шинжилгээ өгсөн байна. үүний дараа нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилших шөнө Дарханд ачаа тээвэртэйгээ буцаж ирсэн. Нэвтрэхдээ шинжилгээ өгч жолоочийн шинжилгээний хариу сөрөг гарсан юм. Жолооч нэгдүгээр сарын 23-ны өдөр Дархан хотдоо байсан хэдий ч 23-наас 24-нд шилжих шөнө Дархан-Улаанбаатар чиглэлд дахин яваад 24-нөөс 25-нд шилжих шөнө буцаж ирсэн байна. Жолоочийг одоогийн байдлаар Улаанбаатар хотод тусгаарлаж байгаа" хэмээлээ.