Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны 12-р сарын 10-нд гаргасан зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын нэн өндөр эрсдэлтэй гарсан 6 аймгийн 53 сумын 1260 малчин өрхөд үзүүлэх хүмүүнлэгийн тусламж 1 сарын 11-ний өдөр орон нутаг руу хөдөлсөн.
Энэ хөтөлбөрийн 2 дахь ээлжийн хүмүүнлэгийн тусламж 2020 оны 1 сарын 27-ны өдөр нийслэлээс орон нутаг руу хөдөллөө. Тодруулбал, Ховд, Завхан, Архангай, Булган, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Төв зэрэг 14 аймгийн 60 сумын 740 өрхөд тусламж хүмүүнлэгийн тусламж хүрэх юм. Тусламжийн хүрээнд 1 өрхөд 240’000 төгрөг, 127’750 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багц олгох юм.
Малын эрдэс тэжээлийн 1 өрхийн багцад эрдэсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш зэрэг зүйлс багтсан байна.
Монголын улаан загалмай нийгэмлэг 2021 оны 1 дүгээр сард нийтдээ 20 аймгийн 113 сумын 2000 малчин өрхөд 735’500’000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна.