Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор төв талбай дээр өлсгөлөн зарлаад 48 баг болж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнгөрсөн шөнө төв талбай анх удаа харанхуй хонолоо. Энд 48 цаг болоход миний биеийн байдал хэвийн байна. Та бүгдээс нэг зүйл хэлмээр байна. Миний энд байгаа зорилго бол Оюутолгойн 400 гаруй тэрбум долларыг монголчуудад авчирах юм. Надад өөр сонирхол байхгүй. Та бүхнээр дамжуулж хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт шинээр ерөнхий сайдаар томилогдож буй Л.Оюун-Эрдэнээс Оюутолгойн гэрээг цуцлах нэхэмжлэлийг Нью-Йорк, Лондонгийн шүүх рүү яаралтай явуулаач гэж хүсмээр байна. Хэрэв үүнийг хийхгүй бол би МАН-ыг татан буулгахыг ард түмэнд уриална. Хоёрдугаарт У.Хүрэлсүх ажлаа өгөхөөсөө өмнө Нью-Йоркийн шүүх рүү монгол улс нэхэмжлэлээсээ татгалзах нэхэмжлэл явуулсан гэх мэдээлэл байна. Үүнд 24 цагийн дотор тайлбар хийхийг шаардаж байна. Хэрэв үгүй бол би ард түмнээ төлөөлөөд Үндсэн хуулийн цэцэд хандах болно” гэв.