Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 26-ны өдөр улсын хэмжээнд 12703 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрлээ.
- Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүн 5 хүнээс халдвар илэрсэн.
- Наркологийн төв эмнэлэгт 2 тохиолдол бүртгэгдлээ.
- СБД-ийн 1, 5 дугаар хороонд байрлах орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахад хоёр хүнээс халдвар илэрлээ.
- Улаанбаатараас Ховд аймаг руу явж байсан автобусны зорчигчдоос хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн.
Сүүлийн 24 цагт 25 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1667 болсон бол үүнээс 1236 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 418 хүний биеийн байдлыг үнэлбэл, нэг хүний биеийн байдал маш хүнд, гурван хүн хүнд, хүндэвтэр 52, хөнгөн 362 байна хэмээлээ.