АНУ-ын “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцин коронавирусний шинэ хувилбараас хамгаалах магадлал өндөр байна хэмээн тус компанийн мэргэжилтнүүд мэдээллээ.
Лабораторийн эхний үеийн туршилтаас үзэхэд вакцины үүсгэдэг эсрэг биетүүд коронавирусний шинэ хувилбаруудыг тэмцэж эсэргүүуэжж байгаа чадвар харагдсан гэнэ. Энэхүү үр дүнг батлахын тулд цаашид вакцин хийлгэсэн хүмүүсийг оролцуулан судалгаа явуулах шаардлагатай байгаа хэмээн тус компанийн эрдэмтдээс мэдээлсэн байна.
Олон улсад хурцадтай тархаад байгаа коронавирусний шинэ хувилбарууд хүний эсэд илүү хурдан нэвтэрдэг болох нь тогтоогдсон. Шинжээчдийн үзэж байгаагаар Их Британид анх есдүгээр сард илэрсэн шинэ хувилбар 70 хүртэлх хувиар хурдан халдварладаг гэж тогтоосон байдаг.
Одоогийн вакцинуудыг өмнөх хувилбаруудад тохируулан бүтээсэн боловч эрдэмтэд шинэ хувилбаруудын эсрэг үйлчилнэ гэж үзэж байгаа гэнэ. Мөн “Pfizer” компанийн вакцин Их Британид тархсан хувилбараас хамгаална гэдгээ эхний үр дүнгээрээ харуулаад байгаа юм. “Moderna”-гийн судлаачид вакцины хоёр тунг хийлгэсэн найман хүний цусны сорьцыг шинжлэхэд эсрэг биетүүд шинэ хувилбаруудын эсрэг үйлчилж таньж байгаа нь харагдсан байна.
Тус компани одоо гурав дахь тунг хийвэл илүү үр дүнтэй байх эсэхийг туршхаас гадна бусад компанийн нэгэн адил вакцинаа шинэ хувилбаруудад илүү тохирох байдлаар өөрчлөх боломжийг судалж байгаа хэмээлээ.