Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулах асуудлаар Э.Одбаяр төв талбайд мэдэгдэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ "Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр үндсэн хоёр асуудлаар мэдээлэл хийхээр хэвлэлийнхнийг урьсан байгаа.
Нэгдүгээрт: Бүтэн жилийн хугацаанд гадаадад гацсан монголчуудын асуудал одоо үнэхээр маш хүнд байдалд орсон байгаа. Үүнтэй холбоотойгоор гадаад гацсан монголчууд хөдөлгөөнөөс болон тэдгээрийн ар гэрээс одоо найман сарын туршид тасралтгүй энэ одоо засгийн газарт шаардлага тавьж улсын онцгой комисст шаардлага тавьсаар ирлээ. Харамсалтай нь бодитой үр дүн гарсангүй. Өнөөдрийг хүртэл энэ сард ердөө хоёр нислэг тавигдсан дараагийн сарын нислэгийн хуваарийг зарлаагүй байдалтай байна. Өнөөдрийн байдлаар Солонгос улсад маш олон монголчууд жиндэж гэр оронгүй, ажил төрөлгүй, орлогогүй хүнд нөхцөлтэй байна. Саяхан энэ сард хоёр нислэгийн нэг нь ирсэн. Үүнтэй холбоотойгоор бид нар засгийн газраас явуулж байгаа энэ үйл ажиллагаа нь ялангуяа энэ хөл хориотой холбоотой тогтоосон засгийн газрын энэ тогтоол өөрөө үндсэн хуулийг зөрчсөн гэдэг асуудлаар үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргахаар болсон. Энэ агуулга засгийн газрын энэ хөл хориотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь өөрөө ОУҮХ-ыг зөрчсөн. Үүнийг тогтоолгохоор ҮХЦ хандахаар байгаа.
Хоёрдугаарт: Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнгөрөгч 2019 онд шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулах хуулийг санаачилж үндэсний аюулгүй байдлын зөвлөлд эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн. Энэ нь өөрөө Монгол улсын үндсэн хуулиар ноцтой зөрчсөн асуудлаар 2020 оны тавдугаар сарын үед иргэд болон миний бие Одбаяр ҮХЦ-д мэдээллийг гаргасан байдаг.
Өнөөдрийг болтол энэ асуудлыг ҮХЦ авч хэлэлцэхгүй ямар нэгэн хариу байхгүй байдалтай байна. Гол агуулга нь үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар тогтоосон үндэсний аюулгүй чиг үүрэг бүрэн эрхэд хамаарахгүй зүйлээр монгол улсын үндсэн хуулийн үзэл баримтлалд халдсан үйлдлийг хийсэн байдаг. Энэ нь юу вэ гэхээр шүүгчийн шийдвэр гаргах бүрэн эрхэд нөлөөлөх шүүгчийн эрх зүйн байдлыг ийм үйл ажиллагаа явуулах хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж УИХ аар батлуулсан байдаг. Ингээд Үндсэн хуулийн цэцэд хандахад эрх баригчдын зүгээс анхаарал хандуулаагүй. Өнөөдөр гэнэт ухаа орсон юм шиг шүүхийн тухай хууль дээр хориг тавиад явж байна.
Би юуг гэж шаардаж байна вэ? гэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан үндсэн хууль зөрчсөн асуудалд нь гаргасан үндсэн хуулийн цэцэд гаргасан энэ мэдээллийг одоо яаралтай авч хэлэлцэхийг шаардаж байна. Мөн 2021 оны нэгдүгээр сарын 20-нд талбай дээр ард иргэдийн дуу хоолойгоо илэрхийлэх ийм органик буюу цэвэр ард иргэдийн хүсэл эрмэлзэл дээр суурилсан цуглаан болсон. Энэ үеэр Женко Баттулгын хамаарал бүхий нөхдүүд турхирах үйл ажиллагааг зохион байгуулсан гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоохыг шаардаж байна. Удаа дараа энэ үндсэн хуулийг зөрчиж байгаа асуудлыг УИХ хурлаар авч хэлэлцэхийг мөн энэ асуудлаар үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахыг шаардаж байна" хэмээлээ.