Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсэг цахимаар хуралдаж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд салбар бүрийн авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг сонссон байна. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар зарим үүрэг, чиглэлийг өгчээ.
-Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн хяналтад анхаарах
-Үйлчилгээ нээсэн аж ,ахуй нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах
-Ойрын өдрүүдэд цаг агаар муудаж, цасан шуургатай шуурах төлөвтэй байгаа учраас хот хоорондын зорчих хөдөлгөөн болон малчид ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг түгээх
-Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлэхийг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.