Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс Засгийн газар огцорч УИХ барьцаалагдсан талаар мэдэгдэл хийлээ.
Энэхүү мэдэгдэлдээ: Өнөөдөр 400 тэрбум төгрөгт хүрэхээр, дэлхийд тавд орох Оюутолгойн гэрээний асуудал авилгалд өртсөн байна гэдэг нь олон нийтэд тодорхой болсон. Цасдаваа даргатай АТГ ажлаа маш сайн хийсний үндсэн дээр өндөр түвшний авилгыг илчилж, түүний гадаад дотоодод нуусан хөрөнгийг битүүмжлэн хураасан. Оффшор данснаас хөрөнгийг оруулж ирэх ажлыг маш сайн хийсэн. Гэвч энэ бүгдийг эцэст нь дүгнэж шийдвэр гаргадаг ард түмний төлөөлөл гэж нэрлэгддэг УИХ ажлаа огт хийхгүй байгаа нь сонирхол татаж байна. Оюу толгойн гэрээний асуудал авилгатай холбоотой гэдгийг яагаад ярихгүй байна вэ? Нью Йорк, Лондод яригдаж буй шүүхийн маргаан хэдэн тэрбум төгрөгтэй холбоотой гэдгийг яагаад мэдээллэхгүй байгаа юм бэ. Тэр маргааныг авахын тулд тэмдэгтийн хураамж болох 30 хувийн өртгийг хаанаас гаргаж хийх эсэхийг ярихгүй байна. Гурван тэрбум долларын авилгын хэрэгт холбогдож байгаа УИХ-ын гишүүний асуудлыг хөндөхгүй байна. Гэх мэтчилэн авилгын асуудал дээр таг дуугай сууж байна. Та бүхний мэдэж байгаачлан Оюу толгойн авилгын гэрээнээс үүдэн ЗГ огцорсныг. Төрийн ордны зүүн хэсэгт шүүгчдийг дуудан аваачиж тэдэн жилийн ял өг гэх чиглэлийг өгдөг асуудлыг мэдсээр байж нуун дарагдуулж илчлээгүй УИХ-ын гишүүн, Хууль зүйн яамны сайд Нямбаартарт хариуцлага тооцохыг шаардаж байна. Өндөр түвшний авилгачдад ял нь зөөлдөж байна гэж ард түмэн хилгэнэж байна. Шүүхчид шударга бус ялгавартай ханддаг. Жишээлбэл УИХ-ын гишүүн асан Ундармаа, Д.Эрдэнэбат гэх мэт олон олон нэрсийг жагсааж байна. Энэ талаар шүүхийн ерөнхий зөвлөл байр сууриа илэрхийлэх ёстой. Олон нийтийн зөвлөлөөс 2020 оны сонгуулийн өмнө “авилгалын асуудалд яллагдагчаар татсан хүнийг битгий нэр дэвшүүлээч” гэж аудитын газар, сонгуулийн ерөнхий хороо, бүх намуудад санал хүргүүлсэн. Энэ асуултыг авч хэлэлцээгүй. УИХ-аас шүүхийн тухай хуулинд үе үеийн Ерөнхийлөгч ямар ажил хийх ёстойг хуулчилж баталсан. Х.Баттулга энэ хуулийг дагаж ажилласан. Гэтэл Ерөнхийлөгч өөртөө зориулж хууль баталсан, бүх эрх мэдлийг авчихсан юм шиг ард түмний толгойг эргүүлж байгаа нь тун харамсалтай байна. Бидний зүгээс олон нийтэд хандан “Өнөөдөр монголын нийгэмд явагдаж байгаа бүх харилцаа УИХ-ын заавраар явдаг” гэдгийг тодруулан хэлье. УИХ Оюу толгойн болон, оффшорын бүсийн авилгалчдад барьцаалагдсан байж болзошгүй гэдгийг албан ёсоор зарлаж байна. Үе үеийн Парлемент долоон удаагийн УИХ-ын сонгууль болсон. Эдгээрт сонгогдсон үе үеийн Ерөнхийлөгчид шүүхийн эрх мэдлийг хууль гарган баталдаг. Одоогийн Ерөнхийлөгч өөрийн бүх эрх мэдлээс татгалзан Үндсэн хуулинд гарын үсэг зурсан. Тиймээс нийгэмд зөв байр суурийг өгөөчээ гэж зөвлөлийн зүгээс шаардаж байна. Төсвийн ерөнхийлөн захирагч авилгатай тэмцэх үйл ажиллагааг гартаа авч байгаа нь туйлын буруу байна. Үүн дээр ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авна гэж итгэж байгаа. Хууль зүйн сайд Нямбаатарын мэдэгдэл маш ноцтой үр дагаврыг дагуулж байна. Ордноос хэнд ямар ял өгөхийг нуун дарагдуулж байгаа хэлбэр. Авилга, албан тушаалтай холбоотой хэргүүд анхан шатнаас давж заалдах шатанд очоод яаж замхардаг, яагаад хөнгөрөөд байдаг гэдгийг харах хэрэгтэй" хэмээлээ.