Вермонт мужийн 78 настай сенатор Берни Сандерс өөрийгөө “ардчилсан социалист” үзэлтэй хэмээн тодорхойлдог нэгэн.
Тэрээр 2020 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлаж байсан ч сунгаанаас нэрээ татаж Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байденыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Сенатын гишүүн Берни Сандерс Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Ардчилсан намаас нэр дэвшиж байсан хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсан юм.
Лхагва гарагт болсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Берни Сандерсийн амны хаалттай, нэхий бээлий болон өвлийн куртик өмсөн ганцаараа гараа зөрүүлэн бодлогоширсон ч гэмээр ааш муутай сууж буй зураг олон нийтэд цацагдсан. Түүний энэ зураг олон дэмжигчдийн хайрыг татаж энэхүү зургаар олон хүн түүнийг элэглэн хайр татам “meme” зурагнууд хийн твиттерт цацсан юм.
Түүний зургаас хүргэе
АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдрийн зураг.