Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 25-ны өдөр улсын хэмжээнд 12039 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн тохиолдлуудын хоёр нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч байна болон нийтийн байр, Бэлхийн задгай, Дамба орчим буюу СБД-ийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байранд нийт долоон тохиолдол бүртгэгдсэн юм.
Долоон тохиолдлын эх уурхай тодорхойгүй байсан хэдий ч тандалт судалгааны явцад эх уурхай нь тодорхой боллоо. Уг халдварын эх уурхайг эрэн сурвалжлахад гэр бүлийн гурван хүн хамтдаа энэ сарын 17-ны өдөр нэг үсчнээр үсээ засуулсан байсан. Харин тухайн үсчин нэгдүгээр сарын 18-ны өдөр халдвар авсан нь батлагдсан хүн юм.
Тиймээс худалдаа үйлчилгээний байгууллагын иргэд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах шаардлагатай байна. Энэ нь эрсдэл маш өндөр байгааг харуулж байна.
Харин бусад тохиолдолууд тусгаарлан ажиглалтад байсан иргэд юм. Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1656 болсон бол үүнээс 1211 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 432 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 45, хөнгөн 384 байгаа" хэмээлээ.