Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 200 авто машины багтаамжтай зогсоолыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон байдаг. Улмаар дээрх газрыг чөлөөлсний дараа тохижилт үйлчилгээг нийслэл өөрийн хөрөнгөөр тохижуулж, амарч зугаалахад тохиромжтой усан оргилуур барина мэдэгдэв. Тэрхүү усан оргилуур нь иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулж, хэл ам, шүүмжлэл багагүй дагуулсан ч өнгөрөгч оны зургаадугаар сарын 19-нд нээлтээ хийсэн билээ.
Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барьж, ногоон байгууламжийг нь сэргээн засварлах ажилд нийтдээ 3.2 тэрбум төгрөг зарцуулсан.
Цар тахлын үед алдагдалтай төсвөөс 3.2 тэрбумыг гарган барьсан усан оргилуур өдгөө идэр есийн хүйтэнд ирэх зуныг хүлээн дүнсийж байна. Ойр орчмын 40 гэрэлтүүлэг, хоёр боловсон 00-оос бүрдсэн тус бүтээн байгуулалт манай орон шиг жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай улсад хэр тохиромжтой бүтээн байгуулалт байсан эсэхийг бид сурвалжилсан юм.