Энэ сарын 6-ны өдөр АНУ-ын Капитолын ордонд Доналд Трампыг дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэсэн. Энэ явдлаас болоод цагдаагийн 38 ажилтан коронавирусын халдвар авсан тухай Капитолын цагдаагийн албанаас мэдээллээ.
Эдгээр цагдаа нар бүгд жагсаалын үеэр үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид юм. Жагсаалд олон хүн амны хаалтгүй цугларч, орилж байсан нь халдвар тархахад нөлөөлсөн байх өндөр магадлалтай хэмээн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тайлбарлаж байна.
Мөн эмх замбараагүй жагсаалын дараагаар хэд хэдн хууль тогтоогчоос халдвар илэрсэн хэмээн Ардчилсан намын зарим хууль тогтоогч нар мэдээлэл хийх үеэрээ дурдлаа.
Капитолын цагдаагийн албанаас мэдээлэлж байгаагаар 38 ажилтан жагсаалийн дараах шинжилгээгээр халдвартай нь тогтоогдсон ба халдвар илэрсэн бүх ажилтныг тусгаарлаж шаардлагатай эмчилгээг хийж байгаа хэмээлээ.