Манай улсад 100 гаруй мянган Тусгай хэрэгцээт иргэд байдгаас 47 орчим хувь нь олдмол байдаг ажээ. Энэ нь ахуйн осол аваар, зам тээврийн ослоос үүдэх магадлал элбэг байдаг.
Өнгөрсөн долоо хоногт Ч.Зоригтбаатар нэртэй нэгэн залуу өөрийн цахим хуудсаар Тусгай хэрэгтээтэй иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх талаар бичлэг хийж түгээсэн нь олон мянган хүнд хүрсэн билээ. Тиймээс түүнтэй холбогдож, яагаад бичлэг хийх болсон шалтгаан болоод олон нийтэд чухам юу хүргэхийг хүссэнийг бид "видео дуудлага" хийн тодруулсан юм. Орон нутаг учраас интернетийн сүлжээ нь үе үе тасарч байсан ч бид багахан хором ярилцаж чадсан билээ.
Ч.Зоригтбаатар 25 настай бөгөөд Бээжингийн Олон Улсын Бизнесийн дээд сургуульд мастер хамгаалахаар цахимаар суралцаж буй юм. Түүнийг бүтэлттэй төрсний улмаас эх барих явцад гэмтээж саажилт үүсгэсэн байна. Гэвч түүний хувьд жирийн хүмүүсийн адил сурч, амьдрахын тулд сүүлийн долоон жил гаруйн хугацаанд гарын дасгал, амандаа шагай хийх дасгал, чанга дуугаар орилох гэх мэт дасгалуудыг уйгагүй хийснээр маш том үр дүнд хүрсэн байна. Тиймээс өртэйгөө адил хүмүүст итгэл найдвар өгч, олон нийтэд "Тусгай хэрэгцээтэй ямар ч иргэн байсан бүү гадуурхаарай. Тэднийг өөртөө итгэлтэй, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олоход нь туслаасай" хэмээн чин сэтгэлээсэй хүссэн юм.