Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Мексикийн ерөнхийлөгч 69 настай Андрес Мануэль Лопес Обрадор шинжилгээний хариу эерэг гарсан тухайгаа мэдэгдлээ.
Тэрээр өөрийн твиттер хуудаснаа үүнийгээ нийтэлж өвчний шинж тэмдэг хөнгөн байгаа учраас сэтгэл санаагаар унаагүй гэв.
Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор одоо гэрээсээ ажлаа хийж байгаагаас гадна гэрээсээ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй Спутник вакцин худалдаж авах талаар ярилцана гэдгээ мэдэгдсэн юм.
Жонс Хопкинсийн их сургуулийн гаргасан судалгаанд Мексик улсад коронавирус дэгдсэнээс хойш 1.75 сая тохиолдол бүртгэгдэж, халдвараас болж 149614 амиа алдсан гэсэн судалгаа гарсан байна.