Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд улирч нэр дэвших эрх нь өнөөдрийг хүртэл тодорхой бус, маргаантай хэвээр байна. Энэ маргааныг Үндсэн хуулийн Цэц хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээс шалтгаална.
Хоёр намын ерөнхийлөгчийн сонгуулийн “дайн” өнгөрсөн долоо хоногоос албан ёсоор эхэлсэн.
Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин дэвших эрх нь эргэлзээтэй байгаа.
Гэхдээ Ардчилсан нам Х.Баттулгаа дахин дэвшүүлэх үү? Өөр хүн дэвшүүлэх үү? гэдгийг Өрөг хэлэлцүүлэг нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэ удаагийн Өрөг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Т.Доржханд , Хуульч Б.Мэргэн, Хуульзүйн ухааны доктор, профессор Д.Эрдэнэцогт нар зочиноор оролцож Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй юу? сэдвийн дор ярилцах юм.