Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Ерөнхийлөгч гурван хуулийн төсөлд хэсэгчилсэн хориг тавьж байгааг хэллээ.
Үүнд:
- Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Шүүхийн тухай багц хууль
- Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслүүдэд хэсэгчилсэн хориг тавьж байгаа хэмээлээ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир "АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болсон нь анх хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтийг үгүй хийж байгаа хэрэг болсон. Аль нам, улс төрийн хүчин өнөөдөр ЗГ, УИХ-ыг бүрдүүлж байгааг та бүхэн мэдэж байна. УИХ, ЗГ АТГ-ын дарга, дэд даргыг томилдог байх нь авлигатай тэмцэж чадахгүй гэж үзэж байна. Баталсан хуулиар АТГ нь Засгийн газрын агентлагийн бүтэц байхаар болж байна. Авлигын хэргийн 89 хувь орчим нь төсвийн хөрөнгөтэй харьцдаг байгууллагын албан тушаалтнууд байна.