Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 119 удаагийн тусгай үүргийн нислэгээр 21716, газраар ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6643 буюу нийт 28359 иргэнээ гадаадын улс орнуудаас татан авах ажиллагааг зохион байгууллаа.
Харин он гарсаар нийт долоон удаагийн тусгай үүргийн нислэгээр 590 иргэнээ татан аваад байна.
Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн 29 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 32 нь эрүүл мэндийн шалтгаантай, 6 нь өндөр настан, 8 нь жирэмсэн, 59 нь сааатуулах байранд байсан, 232 нь энхийг сахиулагч, 224 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.