Улсын Онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсэг цахимаар хуралдаж, цагийн асуудлаар мэдээлэл солилцон, тодорхой үүрэг чиглэлийг өглөө.
Нийслэлд сүүлийн хоногуудад хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн, үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүд нээгдэж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Халдвар батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудаас илэрч байгаа юм. Халдварын хавьтал болсон иргэд олдохгүй, утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байгаа тул иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар холбогдох мэргэжлийн байгууллагуудад тодорхой үүрэг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.