Хөдөлмөрийн үндэсний намаас Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазарыг болоод өнгөрсөн асуудалд хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохыг шаардаж шаардлага бичиг хүргэлээ.
ХҮН намын үзэж байгаагаар дөнгөж амаржсан эхийг нярайн хамт эмнэлэгт хооронд зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсан үйлдэлд Ерөнхий сайдаас гадна Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазарыг гэх мэт шат шатны байгууллага хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа юм.
Хөдөлмөрийн үндэсний нам цахим хуудсандаа:
Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын олон нийтийн өмнө гарч ирж, ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргасан билээ.