Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх намын даргын саналыг 100 хувийн саналаар дэмжлээ.
Уг хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүний нэрийг зарлах юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх огцорсон даруйдаа хуралдаж, шинэ Ерөнхий сайдаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг томилох шийдвэрт хүрсэн байна. Үүний улмаас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг төрийн тусгай хамгаалалтад авсан аж.
Ийнхүү Удирдах зөвлөлд Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлж буйгаа танилцуулснаар 11:00 цагт товлогдсон намын Бага хурлаар энэ асуудлыг хэлэлцүүлнэ.
Бага хурлаас дэмжсэн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ дахь МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн томилох юм.