АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдүүлэг өгөх үеэрээ “COVID-19”-ийн 100 сая тун вакциныг 100 өдөрт хийнэ” хэмээлээ.
Тэрээр өөрийн дэвшүүлээд буй 1.9 их наяд ам.долларын төсөвт үндэсний хэмжээнд 20 тэрбум ам.долларын вакцинжуулалт хийх мөн сургуулиудыг танхимаар хичээллүүлж эхлэх ба үүнд 130 тэрбум ам.доллар төсөвлөсөн байна. төлөвлөгөө багтсан орсон тухай мэдэгдэж уг төслийг ойрын хугацаанд Конгресс батлах юм гэв.
Тэрээр мөн Жо Байдены удилдлага эхэлснээр төр, засгийн байгууллага, онгоц, автобус гэх мэт нийтийн газруудаар бүх хүн амны хаалттай үйлчлүүлэх шаардлагыг тавих болно гэв.
Мөн Түүнчлэн Жо Байден өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газрын цагаачлалын бодлогод өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгдлээ. Улмаар АНУ, Мексикийн хил дээр тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзуулах зорилгоор тусгай ажлын хэсэг гаргахаар төлөвлөөд байна гэдгийг дурдлаа.