Цар тахлын улмаас дэлхийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлтүүд их хэмжээгээр буурсан. Үүнтэй холбоотой Японы экспорт 2020 онд өмнөх оны энэ үеийнхээс 11.1 хувиар буурлаа. Энэ нь сүүлийн 11 жилд бүртгэгдсэн хамгийн сул үзүүлэлт болсон тухай албаныхан мэдээллээ.
“Япон улсын экспорт 2009 онд дэлхийн санхүүгийн хямралын үеэр 33.1 хувиар буурснаас хойших хамгийн их буурсан дүн үзүүллээ” хэмээн тус улсын Сангийн яамны урьдчилсан тайланд тэмдэглэсэн байна.
Мөн түүнчлэн экспортын хэмжээ 2020 онд 68.41 их наяд иенд /660 тэрбум ам.доллар/ хүрсэн нь 2012 оноос хойших хамгийн сул үзүүлэлт боллоо.
Өнгөрсөн онд автомашины экспорт 2019 оноос 20 хувиар, автомашины сэлбэгийн экспорт 19.1 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарлаа. Мөн импортын хэмжээ 13.8 хувиар буурч 67.73 их наяд иент хүрчээ.