Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарын найман хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноож, өнөөдөр эцэслэн шийдвэрлэх юм.
Түүнийг Нийслэлийн прокурорын газраас худал мэдүүлэг өгсөн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Мөн Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн гэх хэргээр буруутгасан билээ.