Өнөөдөр засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар УИХ хэлэлцэв. Энэ үеэр байр сууриа илэрхийлсэн гишүүдийн үгийг хүргэж байна. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: У.Хүрэлсүх дарга хариуцлагын Засгийн газар байгуулна гэж хэлсний дагуу төрийн албан хаагчдынхаа өмнөөс хариуцлага хүлээж огцорч байна. Төрийн албанд сэтгэлгүй олон хүн байгааг илэрхийлсэн үйлдэл болсон. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг хэрнээ хариуцлагагүй ханддаг, ажилдаа сэтгэлгүй ханддаг хүмүүс бас байна. Бүх бизнесүүд хаалгаа бариад, ажилчдаа чөлөөлж байхад төрийн албан хаагчдын цалинг тогтмол цагт тавьж байна. Нөгөө талаар ардчиллын зарчмаар эхэлсэн цуглааныг АН-ыг захиалга болтол нь мушгин гуйвуулж, улстөржүүлж чадлаа. Иргэд улстөржиж, хуваагдмааргүй байгаа учраас хариуцлага тооцох ёстой гэж бодож байна.